М.Энхболд "огцрохгүй" гэжээ
2019/01/10

"МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал одоог хүртэл үргэлжилж байна. Өдрийн 12.00 цагт эхэлсэн жагсаалд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан олон мянган хүн иржээ.

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ болон жагсагчдын төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдтой албан өрөөнд нь орж уулзсан байна. Тэд энэ талаараа хэвлэлийнхэн мэдээлэл өгсөн тэрээр "УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгдсэн" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд "Таван гишүүн жагсаал зохион байгуулах зөвшөөрөл авахдаа том хариуцлага хүлээсэн. Тиймээс ч 50, 60 мянган хүн тайван замаар жагсаж байна. Т.Аюурсайхан гишүүн утсаар ярьж, бид сая ордонд орж ирлээ. Гэтэл доромжлол үзүүллээ. УИХ-ын дарга хийсэн ажлынх нь тайлан гээд 30 хуудас цаас өгч байна. Бид түүнийг нь хүлээж авсангүй. Бид иргэдийг үймээн самуунд уриалаагүй. Гэхдээ гадаа байгаа хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэхийг бид мэдэхгүй. УИХ-ын дарга огцрохгүй гэж мэдэгдсэн тул бид өнөөдөр төлөвлөгөөний дагуу суулт хийж эхэлнэ" гэлээ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "УИХ-ын дарга ажлаа өгөхгүй гэж сая мөн мэдэгдлээ. Харин тэр өөрийн хийсэн ажлаа олон нийтэд танилцуулж өгөөч гэж байна. Оолон нийтэд М.Энхболд даргын сая ярьсан зүйлийг дамжуулна. Үүний дараа бид гэрээ барьж, өлсгөлөн зарлана. Бид үймээн самуун дэгдээж болохгүйг иргэдэд байнга сануулж байгаа. Жагсаалын зорилгыг өөрчлөх гэсэн МАНАН-гийн гар хөл болсон хүмүүсийн хүслийг биелүүлж болохгүй. М.Энхболд гэж хүн нийгмийн уур амьсгалыг мэдрэхгүй байна" гэв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404