3 сая иргэнд "идүүр" бэлдэж байгаа Хүкийн засагт БАЯРЛАЛАА
2019/01/09

“Идэх хоолгүй болсон улстөрчдийн дайрч буй идүүр” гэж зарим хэвлэлүүд бичжээ. Идүүр байлаа ч гэсэн 3 сая иргэнтэйгээ хамт идэх юм.  Хүкийн ЗГ-ыг  зарим бичвэрүүдийн тодорхойлсон шиг нүдээр ард түмэн харахгүй байх аа.

Монгол маргааш мөхөх үү сэхэх үү?  Энэ асуулт одоо л нэг хариулттай болж байх шиг. Яг үнэндээ Хүкийн Засаг барих хугацаанд бүлэглэлийг сөрөх эр зориг, тэвчээр  ухамсар тэлж байх шиг.  Энэ хэрээр ард түмний дэмжлэг ч өргөжиж, сайн цагийн эхлэл ирэх нь хэмээн олон нийт эвлэлдэн нэгдэж эхлэв.                                                                                                                 

Өнөөдөр Монголын авлигачид дэлхийн баячуудтай эн зэрэгцэж, дэлхийн хэмжээнд авлига өгдөг нөлөөтөнгүүд болчихож. Агууламж дахь хамгийн бага татвартай металлын нэрээр гадагшаа зөөж, доторх үнэтэй ховор металлаар нь тоймгүй их ашиг олдгийг нь ард түмэн мэддэг болчихож. Тэгвэл та бид том мега төслүүд хэрэгжиж байгаа онцгой үед амьдарч байгаагийн хувьд ядаж үр хүүхдээ бодоод үйлдлээрээ чаддаггүй юм гэхэд үгээ дайж хариуцлагыг, ил тодыг нэхдэг болъё.  

Ер нь нууцаар хийж байгаа бүхэн но той. Нууц байлгах бол ширхэг шороо байсан ч Монголдоо үлдэг.  Тэр шорооны ширхэг бүрт эх орон бий гэж эморч байгаа хэрэг биш юм. Бусад улс оронд тухайлбал Хятадад баяжмалыг элементүүдэд задлан хуваарилах ажил улсын бүрэн мэдэлд байдаг гэнэ лээ. Задлах хуваарилах байтугай угааж цэвэрлэх үйлдвэр босгож чадахгүй, хөрөнгө санхүү болоод мэргэжилтнүүд ч байхгүй манай улс хамаг л өөдтэй ашигтай ордуудаа гадныханд найр тавин бэлэглэж өөрсдөө бужигнасан шороон дунд амьдарч өрөм горьдсоор олон жилийн нүүр үзэцгээж байна.  

“Манайд чулуугаа ч танихгүй шахам гадны геологичид ирчихсэн явж байх л юм” гэж манай нэрт геологич хэлсэн удаатай.   Гадныхан бүгдээрээ “бурхан” байдаг юм биш.   Ашиггүй бол бид хармын сэтгэлээр хандаж, өмчиндөө эзэн байх ёстой.

Стратегийн ордуудаа төрийн өмчид авч байгаа Засгийн шийдвэрүүд урьд өмнө байгаагүй сонин үзэгдэл. Зарим нь гадны хөрөнгө оруулалтыг үргээж байна хэмээн шүүмжилж байгаа. Гэвч гадны хөрөнгө оруулагчид зөвхөн “гол нь  хууль журмаа тогтвортой байлгаж өгөөч” гэдэг зүйлийг л хүсдэг шүү дээ.

Ц.Элбэгдоржтон гуай Халх голын сав газарт тариалан хөгжүүлнэ гэж солонгосуудад 270.000 га газар 99 жилийн хугацаагаар түрээслэх шийдвэр гаргасныг ард түмэн мартчихаагүй л болов уу.

Нөгөө л хямд металлын нэрээр агууламж дахь үнэт металлууд Солонгосуудаар дамжин гадагш урсах болсон нь  тэдний олохоор төлөвлөсөн 7 тэрбум $-оос хувь хүртэх тийм л шийдвэр байлаа. Энэ бол улстөрийн авлига. Бас  МАК мэтийн том компаниуд 100 гаруй лицензтэй байна гэдэг эдийн засаг огтхон ч биш,  энэ бол улстөрийн авлига юм.

Тиймээс ил тод байцгаая, нүд чихтэй байцгаая. “Гадаад ч бай дотоод ч бай хөрөнгө оруулагчид Монголын хуульд захирагдах ёстой” гэдгийг л төр хэлж байгаа. Стратегийн ордуудаа төрд авах нь үндэсний аюулгүй байдлаа эрхэмлэсэн “үнэтэй” шийдвэр юм.  Тиймээс 3 сая иргэнд идүүр бэлдсэн Хүкийн засагт БАЯРЛАЛАА 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404