Алла Пугачёва, Максим Галкин нар салаагүй
2019/01/09

Хойд хөршийн нэрт дуучин 69 настай Алла Пугачёва, 42 настай хөтлөгч Максим Галкин нар Зул сарын баярыг найзынхаа гэрт тэмдэглэжээ. Продюсер Александр Достманыд тэднээс гадна Валентина Юдашкина болон дуучин Александр Буйнов гэр бүлээрээ байжээ.

“Instagram”-д өчигдөр нийтлэгдсэн зураг Алла Пугачёва, Максим Галкин нар салсан гэсэн мэдээлэлд цэг тавьсан байна. Богино шорттой, стиллэг малгайтай Аллаг фэнүүд нь биширч байгаа аж. Дуучны бие галбир ч гайхалтай сайхан харагджээ.

Максим, Алла нарыг салж байгаа гэх мэдээлэл Оросын шар хэвлэлүүдээр гарсан ч хөтлөгч залуу үүнийг үгүйсгэж байжээ. Максим Аллатай насан туршдаа хамт байна гэдгээ хэлсэн байна. Тэд энэхүү зургаар дамжуулан бүх зүйл сайхан байгаа гэдгийг дахин баталлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404