Гэмтсэн зорчигчдыг Улаанбаатарт шилжүүлэн эмчилж байна
2019/01/09

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн автобус 45 зорчигчтойгоор явж байсан том оврын автобус Замын-Үүд рүү орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол өчигдөр гарсан. Ослын улмаас нэг жолооч, нэг зорчигч амь насаа алдаж,  37  хүн гэмтэж бэртжээ. Гэмтэж бэртсэн зорчигчдыг Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тусламж үзүүлж байсан бол өнөөдөр өглөө 09 цагийн үед галт тэргээр тээвэрлэн Улаанбаатарт авчирч ГССҮТ-рүү шилжүүлсэн байна. Харин  маш хүнд гэмтэлтэй гурван зорчигчийг нисдэг тэргээр тээвэрлэн авчирч байгаа аж.   

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404