УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх нь
2019/01/09

ЖДҮ-гийн зээлтэй УИХ-ын нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийн асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр Их Хурлын даргад өчигдөр өргөн барьсан тухай эх сурвалж мэдээллээ.  Бүрэн эрхийн асуудал нь хөндөгдөх болсон 4 гишүүн нь Г.Солтан Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нар гэнэ. Гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг УИХ-д өчигдөр 14.00 цагийн үед өргөн барьсан бололтой. Хэрэв тийм бол 2019.01.10-ны 14.00 цагаас өмнө уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо холбогдох санал, дүгнэлтээ гаргаж,  Пүрэв гаригт хуралдах УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж хэлэлцэх аж. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэх учиртай

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404