Г.Ариунбаатар Марийнский театрт дахин дуулна
2019/01/08

Дэлхийн сонгодог урлагт Монголынхоо нэрийг гаргаж яваа дуучдын нэг нь гавьяат жүжигчин Г.Ариунбаатар энэ оноос Марийнский театрт дахин дуулахаар болжээ. Тэрээр энэ тухайгаа өчигдөр ард түмэндээ дуулгасан байна. 

Энэ тухайгаа гавьяат дуучин Г.Ариунбаатар "Шинэ оны эхний долоо хоногт олон нислээ шүү. 2019 он ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт авчирч байна. Учир нь Марийнский театрт урт хугацааны гэрээ байгуулж, хилийн чанадад амьдрах болсон. Энэ мундаг театраар овоглож, дэлхийн олон газраар цуурайтна" хэмээн сэтгэлийн бахдам үгээ илгээжээ.

Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff Singer of the World” уралдааны “Романс” төрөлд тэргүүн байр эзэлж, “Ари” төрөлд дэлхийн таван дуучны нэг болж байсан юм. Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын “Монголын тал нутаг” дууг дуулж, дэлхийн тайзнаа Монголын сонгодог урлагийг эгшиглүүлсэн билээ. Тэгвэл Г.Ариунбаатар өнгөрөгч онд “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажилласан ч энэ онд Марийнский театрт дуулахаар болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404