Д.Дорлигжавыг цагдан хорьжээ
2019/01/08

ХЗДХ-ийн сайд асан, Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавыг цагдан хорьжээ. Өчигдөр үдээс хойш түүний гэрт АТГ-аас нэгжлэг хийсэн бол өнөөдөр үүрийн 4-5 цагт баривчилсан байна.  Түүнийг бусдаас 4 сая ам.долларын авлига авсан гэх хэрэгт буруутгаад байгаа. Авлигатай тэмцэх газраас эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан бөгөөд үүрээр дүүгийнх нь хамт цагдан хорьсон аж.

Эргэн сануулахад Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд нар 4 сая ам.долларын асуудлаар бие биенээ шалгуулахаар хуулийн байгууллагад хандаад байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404