ФБ-ээр дотносож, насанд хүрээгүй охиныг хүчирхийлжээ
2019/01/08

Цагдаагийн байгууллагад "насанд хүрээгүй хүүхэд хүчиндүүлсэн" гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад 15 настай охин, өөрийгөө 17 настай гэж танилцуулсан этгээдэд хүчирхийлүүлжээ. Тэрээр фэйсбүүкээр дотносож, уулзсан байна.

Цахим орчинд танихгүй хүнтэй холбоо тогтоох, 14 нас хүрээгүй хүүхэд цахим орчин буюу фэйсбүүк ашиглахгүй байх, гэнэн томоогүй, шилжилтийн насны хүүхдүүд хэнтэй нөхөрлөж, хаана, юу хийж яваад эцэг эхчүүд онцгой анхаарал хандуулж, тэдэнд амьдралын үнэн байдлыг зөв ойлгуулах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас дахин анхааруулж байна.

Энэ гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтай  үйлдсэн, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 20 жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр заасан байдаг байна

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404