1072 хувьцааны мэдээллийг 5 эх сурвалжаас авч болно
2019/01/07

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн Монгол Улсын иргэн бүрийн эзэмшдэг 1072 хувьцааны мэдээллийг үндсэн 5 эх сурвалжаас мэдэх боломжтой талаар тус компанийн дэргэд байгуулсан “1072 хувьцаа” мэдээллийн төвөөс мэдээллээ. Үүнд:

  • Тус төв дээр ирж лавлах, зөвлөгөө, мэдээлэл авах,
  • Мөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр очих,
  • 1800-1072 дугаар руу утасдаж асуух,
  • Интернэтээр орж харах,
  • 158989 гэсэн дугаар руу мессеж илгээх юм.
Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой- 1072 хувьцаа” мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогт мэдээлэл өгч байна

-Иргэд өөрсдийн эзэмшлийн 1072 хувьцааны талаар хаана хандаж, дансаа хэрхэн бүртгүүлэх, ямар брокер диллерийн компанид хандах талаар асууж сурсаар байна?
-Юуны өмнө, манай “Эрдэнэс Тавантолгой- 1072 хувьцаа” мэдээллийн төв иргэдэд 1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх зорилгоор өнгөрсөн оны 5-р сард нээгдэн үйл ажиллагаагаа явуулж буйг хэлье. Зөвхөн 1072 хувьцаа гэлтгүй хөрөнгийн зах зээлийн ханшаас эхлээд мэдлэг мэдээлэл өгдөг юм. Манайх 1800-1072 гэсэн энгийн тарифын утсыг байнга ажиллуулж байна. Утас маань тасралтгүй, ачаалалтай ажиллаж, иргэдэд хувьцааны талаар мэдээлэл өгч байна. Энэ утсыг 1072 хувьцааны талаарх мэдээллээс гадна зөвлөгөөг ч өгөх чиглэлээр ажиллуулж байна.

-Иргэд голлон юуг асууж тодруулж байна вэ?
-Хувьцааныхаа тоо ширхэгийг ихэвчлэн асуудаг. Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-д очих юмуу утсаар нь асууж лавлаж болно. Энэ байгууллага хуучин Монголын Хөрөнгийн бирж дээр байрлаж байсан бол одоо Чингэлтэй дүүргийн ард талд 2 давхар тоосгон шар байшинд байрлаж байгаа. Тэнд иргэний үнэмлэхтэйгээ очоод хувьцааныхаа тоо ширхэг, хувьцааны данс нээлгэсэн, нээлгээгүйгээ мэдэж болно. Нэг ёсондоо та эндээс, 1072 хувьцааны талаарх бүхий л мэдээллийг авна гэсэн үг.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404