Даамчид шинэ оны тэмцээний салхийг хагаллаа
2019/01/07

Монголын даамчид шинэ оны анхны тэмцээнийг зохион байгууллаа. Монголын даамын холбооны 2019 оны анхны арга хэмжээ болох Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит уламжлалт тэмцээн энэ сарын 5-6-ны өдрүүдэд тус сургууль дээр болж өнгөрсөн юм. 17 жилийн өмнө "Хас" банкны "Ирээдүйн саятан" хүүхдийн хадгаламжийн нэрэмжит тэмцээн нэрээр гараагаа эхэлсэн тус тэмцээнийг МДХ-ны дэд ерөнхийлөгч Б.Ганбат захиралтай Техник технологийн дээд сургууль сүүлийн гурван жилийн турш ивээн тэтгэж байгаа билээ. Тэмцээнд хот, хөдөөгийн 200 гаруй хүүхэд дөрвөн насны ангилалд ухаанаа уралдуулсан. Энэ удаагийн тэмцээнд 64 буудалт даамын их мастер Дмитрий Никифоров дасгалжуулагчтай ОХУ-ын Эрхүү муж, Буриадын тамирчид ирж оролцсон юм.

 
                                                                    Тэмцээний дүн
 
6-9 нас. Хөвгүүд: 1.Б.Лхагватогтох (Өвөрхангай) 2.Н.Түвшинбаяр (Хөлөгт тоглоом) 3.З.Аргабилэг (Сонгинохайрхан)
 
6-9 нас. Охид: 1.Э.Даариймаа (Хөлөгт тоглоом) 2.З.Отгонсүрэн (42-р сургууль) 3.П.Ирмүүн (Хөлөгт тоглоом)
 
10-12 нас. Хөвгүүд: 1.П.Эрхэмбилэг (Дебют) 2.А.Дашчирэв (42-р сургууль) 3.С.Болор (14-р сургууль)
 
10-12 нас. Охид: 1.Б.Есүй (Монгени) 2.Н.Лхагвадолгор (Шинэ Монгол) 3.Л.Надмид (Дорноговь)
 
13-15 нас. Хөвгүүд: 1.Б.Пүрэвбаатар (48-р сургууль) 2.Б.Энхрийлэн (“Шавь” цогцолбор) 3.Б.Эрдэнэ-Очир (42-р сургууль)
 
13-15 нас. Охид: 1.Б.Мишээл (84-р сургууль) 2.Б.Мөнхжин (Хасу-Мегастарс) 3.Э.Хүслэн (Алтан хүү)
 
14-16 нас. Хөвгүүд: 1.Денис Филатов (ОХУ) 2.Б.Билгүүн (Сонгинохайрхан) 3.Ц.Чинзориг (СЭЗИС)
 
14-16 нас. Охид: 1.Э.Маргад (Хэнтий) 2.Б.Цэдэв (42-р сургууль) 3.С.Энхтүвшин (Дорноговь)

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404