МАН-ын бүлгийн хуралдаан хойшиллоо
2019/01/07

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын бүлэг хуралдах ёстой ч МАН-ын бүлэг ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшилжээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярилцлага өгөхдөө “Манай намын бүлэг ирэх даваа гаригт хуралдаж, асуудлуудаа ярина. Энэ долоо хоногт бүлгийн хурлын ирц 50 хувьд хүрээгүй учраас хуралдаж чадаагүй” гэж байсан юм. Гишүүдийн ихэнх нь гадаадад томилолттой яваа ажээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404