"250 сая долларын асуудалтай Ерөнхийлөгч эхлээд огцрох ёстой" гэв
2019/01/03

Ерөнхийлөгчийг хуулийн дагуу огцруулж, УИХ-ыг тараах шаардлагыг УИХ-д хүргүүлэх асуудлаар "Сонгогч ард иргэдийн нэгдэл" ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд оролцогч хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр “Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёлд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхээр шийдвэрлэгдсэний дараа Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаар дамжуулан худал мэдээлэл тараасан. Учир нь өөртэй нь  холбоотой 250 сая ам.долларын хэргийг огт хэрэгсэхгүй болгосон мэтээр олон нийтэд мэдээлэл тараасан нь хуульд нийцэхгүй байна. Ерөнхийлөгч өөрөө  ард түмнээ хууран мэхэлж байна. “Самсунг Си энд Ти” компани  110  сая ам.долларыг хөгжлийн банкнаас гаргуулж 73 сая ам.долларыг 13 компанид хуваан өгч газар шорооны ажил  хийлгүүлсэн. Х.Баттулгын өөрийнх нь  авсан  гэх  250 сая ам.доллараар газар шорооны ганц  ч ажил хийгээгүй. Ли Жонг Ёл нь  50 сая ам.долларыг зувчуулан Дубайн банканд хадгалсан байдаг. Энэ талаар  шалгаж өгөх хүсэлтийг БНСУ-ын прокурорт хүргүүлсэн. Угаас улсад  татвар  төлөгдөөгүй мөнгө гэдэг утгаар Лий Жонг Ёлыг шалгах ёстой. Тэрбээр мөн  хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлаас их хэмжээний мөнгө завшсан.Тиймээс Монгол Улсын ерөнхий прокурор Б.Амгаланбаатарт энэ хэргийг дахин шалгах хүсэлтийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн. Мөн Авлигатай  тэмцэх  газарт /АТГ/ хүргүүлсэн.  Ерөнхийлөгчийн бүрэн эрх гэх шалтгаанаар Х.Баттулга гэмт хэрэгт  шалгагдахгүй байх  нөхцөл үүсээд байна. Гэхдээ тухайн Ли Жонг Ёлд холбогдох 13 төрлийн гэмт хэргээс зөвхөн дөрвөн төрлийн гэмт хэргийг шүүхээр ороод хоёр нь л шийдэгдсэн байдаг.

Уг нь улсын хилээр гарахгүй байхыг хориглосон ч  одоо чөлөөтэй хилээр гарч ороод явж байгаа учраас хилийн хориг тавихыг АТГ-аас хүссэн. Улс орны байдал хүнд үймээн самуунтай байгаа энэ үед Ерөнхийлөгч огцорсны дараа УИХ тарах нь зөв” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404