Шинэ 5000-тын дэвсгэрт энэ улиралд гүйлгээнд гарна
2019/01/03

Монголбанкнаас шинээр хэвлэж буй таван мянгатын дэвсгэртийг энэ улиралд багтаан гүйлгээнд гаргахаар төлөвлөжээ. Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн өндөр дүнтэй 5000, 10000, 20000 төгрөгийн дэвсгэртүүд байдаг бөгөөд эдгээр 3 дэвсгэртийн жинхэнэ эсэхийг шууд төвөггүй таних боломжтой, мөн хуурамчаар дуурайлган хийх боломжгүй шинэ элементтэй болгон сайжруулах ажил хийгдсэн байна. Дээрх ажлын хүрээнд 5000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талд байрлах Соёмбод сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн 3-н хэмжээст хөдөлгөөнтэй, дээш, доош, налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгснөөр жинхэнэ мөнгөн тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болгожээ. Гэхдээ шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гарсан ч хуучин 5000-тын дэсгэрт хэвээр ашилагдана гэдгийг Монголбанкнаас мэдээлж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404