“New Horizons” станц хамгийн алсын объектын судалгааг хийж байна
2019/01/03

АНУ-ын гариг хоорондын “New Horizons” автомат станц секундэд 14.4 км хурдтайгаар “Ultima Thule” (2014MU69 тоот объект) солирт 3540 км зайд ойртож очсон тухай тус улсын сансар судлалын “NASA” байгууллага мэдээлсэн билээ. 

“NASA”-гийн мэдээлэлд, “Дэлхийн ван гаригаас хэдэн тэрбум бээрийн цаана “New Horizons” станц сансар судлалын түүхэн дэх хамгийн алсын объекттой ойртож, Койперын бүс дахь мөсөөр хучигдсан эртний солирын судалгааг эхэллээ” гэсэн байна. Судлаачид солирын талаар аль болох их мэдээлэл авахыг хүсч байгаа бөгөөд 6.5 тэрбум км-ийн алсад буй “New Horizons” дэлхий рүү дохио илгээж, 15 минутын турш холбогдох аж.“New Horizons” станцыг 2006 оны нэгдүгээр сарын 19-нд “Atlas V” пуужингаар хөөргөсөн ажээ. Тус станц өнгөрсөн хугацаанд Бархасбадийн ойролцоо таталцлын манёвр хийж, Санчир, Тэнгэрийн вангийн хажуугаар өнгөрсөн төдийгүй Дэлхийн ван болон түүний дагуул Хароны анхны гэрэл зургийг авсан байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404