Өргөө амаржих газрын даргад хариуцлага тооцохоор болжээ
2019/01/03

"Өргөө" амаржих газрын Нярайн тасгаас нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд алдагдсан хэрэг саяхан гарсан. Үнэндээ илэрсэн нь саяхан болохоос биш хэзээнээс алдагдсан буюу эмч нар хувьдаа хэрэглэж эхэлсэн нь тодорхойгүй. Юутай ч хэрэгтэй холбогдуулан тус эмнэлгийн дарга Г.Баясгаланд сахилгын хариуцлага тооцохоор НЭМГ-ын даргын тушаал гарчээ. Шарлагын аппарат бусад тоног төхөөрөмж алга болсон уг хэргийг мөрдөх мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт шилжүүлсэн байна. Хэрэгт холбогдон шалгагдаж буй нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан эмч Б.Оюунцэцэг "Бурам- Оюу" гэх хувийн эмнэлэгтээ шарлагын аппаратыг хэрэглэж байсан гэх мэдээлэл бий.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404