Бөхийн өргөөний асуудал дахин гацав
2019/01/03

Оны өмнөхөн Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар уулзаж Бөхийн өргөөг нээх тохиролцоонд хүрсэн. Тэд хэвлэлийн бага хурал хийж, бөхчүүдийн түр зөвлөл байгуулан удахгүй бөхийн өргөөг нээнэ хэмээн мэдэгдсэн. Хоёр аварга Баянзүрх дүүргийн шүүхэд Бөхийн өргөөг Улсын заан Б.Сайнбаярт хариуцуулан нээх хүсэлт ирүүлжээ. Гэтэл Л.Чинбат тэргүүтэй холбооноос “Х.Баянмөнх манай холбоог ганцаараа төлөөлөхгүй. Тиймээс тэдний саналаас татгалзаж байна” гэсэн саналыг шүүхэд ирүүлснээр Бөхийн өргөөний асуудал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Бөхийн өргөөнд үймээн гарсан асуудал өнгөрөгч 2018 онд хоёр удаа гарч, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас хамгаалалтад авсан юм.  2018 онд хуралдсан “Их эе”-ийн дараа бөхчүүд Бөхийн өргөөнд үймээн гаргасан. Холбооны тэргүүний маргаан удааширч 2018 оны 9 дүгээр сарын 28-нд дахин үймээн гарсан тул Бөхийн өргөөг шүүх нээлгүй үлдээсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404