М.Энхболд: 40 гишүүний шаардлагыг хүлээж авах боломжгүй
2019/01/03

 

Удтал гацсаны эцэст УИХ-ын чуулган өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг М.Энхболд даргалсан тэрээр хуралдааны эхэнд товч мэдээлэл хийлээ.  Мэдээлэлдээ  “Оны өмнө нэр бүхий 40 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргаас огцрох шаардлагыг надад тавьсан. Би тэр шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, "УИХ-ын даргыг огцруулах тухай хуульд заасан "нас барсан, хүндээр өвчилсөн, өөр ажилд шилжсэн, ҮХЦ дүгнэлт гарсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон" гэсэн 5 үндэслэлд энэ шаардлага нийцэхгүй байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо энэ шаардлагыг хэлэлцэх боломжгүй" гэсэн дүгнэлт гаргаж, хариу ирүүлжээ. Би ирсэн хариуг үндэслэн, нэр бүхий 40 гишүүнд "Та бүхний шаардлагыг хүлээж авах боломжгүй байгаа" гэдгээ албан бичгээр хүргүүлсэн байгаа” гэв.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404