"АНУ-ын Ерөнхийлөгч худалч" гэдгийг тусгай программ баталжээ
2019/01/02

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрөгч 2018 онд олон нийтийн өмнө өдөрт дунджаар 15 удаа худлаа хэлжээ. “The Washington Post” энэ талаар мэдээллээ. Ерөнхийлөгчийн хийсэн бүх мэдэгдлийг тусгай программаар шалгахад тэрээр 7.6 мянган удаа худлаа хэлсэн гэсэн дүн гарсан байна. Үүнийг жилийн 365 хоногт хуваахад тэрээр олон нийтийн өмнө хийсэн мэдэгдэлдээ өдөрт дунджаар 15 удаа худлаа хэлсэн дүн гарч байгаа аж. Энэ нь өнгөрсөн жилийнхээс бараг гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Д.Трамп 2017 олон нийтийн өмнө хэлсэн мэдэгдэлдээ 1989 удаа худлаа хэлсэн гэсэн дүн гарч байжээ.    

Үүнээс гадна Д.Трамп жилээс жилд, сараас сард худал хэлэх нь нэмэгдэж байгаа хэрэг болохыг харуулсан бас нэгэн үзүүлэлтийг уг программ илрүүлсэн байна. Юу гэвэл, тэрээр тавдугаар сард 250 удаа худлаа хэлсэн бол зургадугаар сард 500 бол хоёр дахин нэмэгдсэн. Энэ нь дундын сонгуульд бэлтгэж байсантай холбоотой гэсэн дүгнэлтийг редакцийн зүгээс хийсэн байна. Улмаар есдүгээр сард 600, аравдугаар сард 1200, арваннэгдүгээр сард 900 удаа худлаа хэлжээ. Өнгөрсөн сард харин буцаад хэвийн байдалдаа орж, 200 удаа худлаа хэлсэн гэнэ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404