3 дугаар сарын 1-нээс гялгар уутны хэрэглээ зогсоно
2019/01/02

Өнгөрсөн 6 дугаар сард нийлэг уутны худалдааг хориглох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл уг шийдвэр энэ оны гуравдугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхэлнэ. Нийлэг буюу нэг удаагийн, гялгар уут хэмээн нэрлэгддэг уутны хэрэглээг хориглох уг шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар, МХЕГ хяналт тавьж ажиллана. Есөн сарын өмнө гаргасан нийлэг уутны хэрэглээг хориглох шийдвэрийг эрт гаргаж олон нийтэд зарлаж буй нь иргэд, импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож буй явдал гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдэгдсэн билээ.

2016 онд улсын хэмжээнд нийт 3000 орчим тонн, 480.000 ширхэг нийлэг уут, нийлэг уутны бэлдэц импортоор орж ирсэн байна. Харин өнгөрсөн онд импортоор 4000 тонн уут, 500000 ширхэг уутны бэлдэц болж нэмэгджээ. Манай улсад гялгар уутны 4-5 үйлдвэр байдаг байна. Иргэд гялгар уутны хэрэглээг багасгах биш, бүрэн мөсөн халж, хэрэглээнд даавуун уут, тор ашиглахыг холбогдох байгууллагуудаас уриалжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404