“Насны хишиг” авч байсан бол дахин бүртгүүлэх шаардлагагүй
2019/01/02

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар Цагаан cap, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жилд хоёр удаа 65-аас дээш насны ахмадуудад “Насны хишиг”-ийг олгодог билээ. Үүнд,

65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг;
70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг;
80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг;
90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийг тус тус олгохоор заасан байдаг.

2019 оны төсөвт “Насны хишиг” олгохоор 22.2 тэрбум төгрөг суулгажээ. Энэ нь өнгөрсөн оноос 1.6 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.

Журамд зааснар энэ онд 65 нас хүрч “Насны хишиг” авах болзол хангаж буй ахмадууд хороондоо хандаж бүртгүүлэх шаардлагатай бол өмнө нь “Насны хишиг” авч байсан ахмадуудын хувьд дахин бүртгүүлэх шаардлагагүй юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404