Газраа чөлөөлсөн 60 айл орон сууцандаа оржээ
2019/01/02

Гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөлтийн хүрээнд газраа чөлөөлсөн 60 айл өнөөдөр орон сууцандаа оржээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 60 айлын орон сууц ашиглалтад орж, газраа чөлөөлсөн тус дүүргийн IX, X, XI хорооны иргэд түлхүүрээ гардан авсан байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор 2013 оноос эхлэн нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажил эхэлсэн. Тус төслийг 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404