Өгөөж чихэр боов компани иргэдийг илт луйвардаж байна
2019/01/02

Өгөөж чихэр боов компанийн бүтээгдэхүүнүүд түүхий, жин дутуу, өндөр үнэтэй гэх хэрэглэгчдийн гомдол шүүмж  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт их ирдэг. Бас "Өгөөжийн боов идэхээр шууд ходоод хорсож нойр булчирхай өвддөг. Муу тос, муу гурилаар хийдэг" гэх хэрэглэгчдийн гомдол ч их гардаг. Тэгвэл сая баярын үеэр тус компанийн бүтээгдэхүүнтэй холбоотой нэгэн пост  сошиал сүлжээнд тавигджээ. 

Тэрээр Өгөөжийн боорцог худалдаж аваад зориуд хэмжиж үзтэл 700 грамм байсан аж.  Өгөөжийн боов боорцог 1 кг ийн савлагаанд 900 граммаар савлагддагийг хэрэглэгчид нэгэнт мэддэг болоод зогсохгүй хүлээн зөвшөөрчихсөн. Гэтэл ууттай савлагаа нь 900 граммдаа ч хүрэхгүй байгааг хэрэглэгч ийнхүү жигнэж тогтоожээ.  Өгөөж чихэр боов компани иргэдийг илт луйвардсаар байгаа энэ үйлдлийг ШӨХТГ хариуцлага тооцож анхааралдаа авах шаардлагатай болжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404