Төрийн албаны зөвлөл орон тооны таван гишүүнтэй болно
2019/01/02

Гурав дахь удаагаа шинэчлэгдэн батлагдсан төрийн албаны тухай хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.  Төрийн албанд шатлан дэвшүүлэх зарчмыг хуульчлан баталсны сацуу (улс төрийн албан хаагчаас бусад) төрийн албан хаагчид  улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас  ангид байхаар хуульчилсан шинэхэн хуульд бас нэгэн зарчмын өөрчлөлт орсон нь Төрийн албаны зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт юм. Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл нь орон тооны таван гишүүнтэй байхаар хуульд заажээ. УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшүүлэн сонгосон гурван орон тооны гишүүдээс гадна төрийн албан хаагчдын төлөөлөл болсон хоёр гишүүнтэй байхаар хуульчилсан билээ.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулахаар зарыг өнөөдрөөс олон нийтэд  түгээж эхэлжээ.  Сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 12 дугаарсарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404