Ихэр охид Гоёо брэндийн нүүр царай болно
2019/01/02

“Mongolia”s Next Top Model" шоу нэвтрүүлгийн 2 дугаар улирлын оролцогчид дунд өвөрмөц 2 охин бий. Тэд бол ихэр охид болох Б.Цэцэгмаа.Б.Цэцэгсайхан нар.

Загварын ертөнцөд хөл тавиад багагүй хугацааг үдсэн тэд дизайнер мэргэжилтэй гэдгээ дурдаж байсан билээ. Сонирхолтой нь  тэдний төрсөн эгч болох  Б.Ундраа мөн л дизайнер бөгөөд  2012 онд "Гоёл" наадмаас "Гран При" шагнал хүртэж байсан гэдэг. Харин тэдний аав охиддоо хувцас урлаж өгдөг байсан гарын дүйтэй басхүү мэдрэмжтэй нэгэн байсан учир охид загварын ертөнцөд ийн хөл тавьжээ. Тэгвэл өөрсдийн биеэ авч яваа байдал, загварын мэдрэмж зэргээрээ бусдаас ялгарч чадсан ихэр охид  "Гоёо" брэндийн моделиор сонгогджээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404