Ирэх долоо хоногт Хотын даргыг томилно
2019/01/02

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/  арванхоёрдугаар сарын 31-ний 11:00 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар болж, хотын даргаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан ч хурал хойшилсон юм.  НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж байж дараагийн хурлын товоо гаргах ёстой. Тэгвэл энэ талаар НИТХ-ын хэвлэл олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Хугацаа нь тодорхойгүй ч энэ долоо хоногт НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж ирэх долоо хоногт НИТХ  хуралдах төлөвтэй байна” гэсэн юм.

Сануулахад, Өнгөрсөн долоо хоногийн баасан /2018.12.28/ гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулсан. Ингээд 100 хувийн саналаар одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргаар томилуулахаар санал нэгдсэн. Гэвч НИТХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг дотооддоо хэлэлцэж, саналаа нэгтгээгүй, ажлын цаг дууссан учраас НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт цуцлагдсанаар хурал хоёр дахь удаагаа хойшлоод байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404