Дэлхийн аварга М.Уранцэцэг өрх толгойлсон эмэгтэйд тусалжээ
2019/01/02

Бага ангийн хоёр хүү, гурван сартай нялх хүүхэдтэйгээ амьдардаг С.Отгончимэг хэмээх бүсгүй хаврын дулаан цаг хүртэл айлаас дан бүрээстэй хүний гэр гуйж, жалгын амсар дээрх хөлдүү газарт хана шийрлэн барьж амьдарч байжээ. Тэдэнд тусламж хэрэгтэй байгааг анх мэдээллийн yag.mn сайт хөндсөн бөгөөд сайн санаатай хүмүүс сайт руу өдөр бүр туслахаар хандсан байна.

Дулаан гутал хувцас, гэрт түлээ нүүрс, унтах дэвсгэр хөнжил, гурил будаа, хоол хүнс гээд хүмүүсийн хандив ч тасрааүй байна. С.Отгончимэгийнх шинэ оноо өөрийн гэсэн гэртэй болж угтсан байна. Арванхоёрдугаар сарын 31-нд Монгол улсын гавьяат тамирчин, Жүдо бөхийн дэлхийн аварга М. Уранцэцэг тэдэнд таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэсэн байна.

Мөн аваргын ах Ц.Бат-Эрдэнэ өөрийн урладаг дэвшилтэт технологи бүхий утаа гаргадаггүй цахилгаан зуух бэлэглэсэн байна.

М.Уранцэцэг бүсгүйд туслах аяныг яруу найрагч судлаач Ч.Дагмидмаад баярласнаа илэрхийлээд өрх толгойлсон, амьдрал ахуй нь хүнд хэцүү байгаа олон хүнд цаашид ч туслах, төрийн зохих албаныханд уламжлах ажлыг хамтран зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404