Он солигдох мөчид 39 хүү, 36 охин мэндэлжээ
2019/01/02

Нийслэлийн өргөө амаржих газарт 2019 он гарсаар 13 эх амаржсан байна. Харин улсын хэмжээнд 00:00 цагаас хойш 75 хүүхэд мэндэлсний 39 нь хүү, 36 нь охин байжээ. Нийслэлийн өргөө амаржих газрын дарга, Анагаах ухааны доктор Г.Баясгалан:

“Нийслэлийн өргөө амаржих газарт 2017 онд 11800 орчим эх амаржсан. Өнгөрсөн шөнө 35 эх амаржсан. Өглөөний найман цагаас хойш таван ээж амаржиж, 11 эх төрөхөөр бэлтгэгдэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 1-ний өдөр манай байгууллагыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Энэ үеэрээ манай төрөх эмнэлэгт хувиасаа 100 сая төгрөг өгөхөөр амласан байсан. Тэр амлалтаа биелүүлж, өнгөрсөн 11 дүгээр сард маш сайн үйл ажиллагаа, тоноглолтой сүүлийн үеийн төрөх орнуудыг бэлэглэсэн. Эхчүүд одоо энэ орон дээр амаржиж байгаа” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404