Бразилийн шинэ Ерөнхийлөгч тангараг өргөв
2019/01/02

Бразилийн шинэ Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ тус улсын нийслэл Бразилиа хотноо болжээ. Хэт барууны үзэлт намаас нэр дэвшин ялалт байгуулсан түүнийг “Бразилийн Трамп” хэмээн нэрийджээ.

Ж.Болсонару ёслолын арга хэмжээний үеэр үг хэлэхдээ, ялгаварлан гадуурхал хийгээд хуваагдалгүй нийгмийг цогцлоохоо амласан байна. Арга хэмжээнд оролцсон зочдын дунд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху нар багтаж байжээ. Уг арга хэмжээнд Куба болон Венесуэлийн удирдагчдыг уриагүй байна. Тэднийг яагаад уриагүй талаар Ж.Болсонару хэлэхдээ, тэд ардчилсан бус замаар засгийн эрхэнд гарсан бөгөөд дарангуйлагчид юм гэжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404