Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил буурчээ
2019/01/02

Өнгөрсөн 12 дугаар сарын 31-ний өдөр  Тээврийн цагдаагийн албанд 365 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс зам тээврийн осол хэргийн 296 дуудлага, хүн гэмтсэн 15 дуудлага бүртгэгджээ. Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх нийт 22 зөрчил бүртгэгдсэн ба энэ зөрчил нь бусад өдрүүдээс буурсан үзүүлэлттэй байна. Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийн тухайд, явган зорчигчийн буруутай үйлдлээс үүдсэн хэрэг тодорхой хувийг эзэлж байна. Тухайлбал, мөн өдөр нийслэлийн Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт явган зорчигч 39 настай Э гэгч автомашинд мөргүүлэн амиа алдсан бөгөөд шалгалтын явцад хохирогч замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээгүйн улмаас ийнхүү амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404