НӨАТ-ын 2018 оны баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй
2019/01/02

НӨАТ-ын сугалааны буцаан олголтын өнгөрсөн 2018 оны төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23.59 цаг хүртэл дуусгавар болохыг Татварын байгуулллагаас сануулж байна.

НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн е-баримтын 2 хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Тэгвэл 2017 онд нийт 272.697.943 баримт хэвлэгдэж, иргэд 169.370.846 баримтыг е-баримтын системд бүртгүүлэн батагаалжуулжээ. Үүнээс 6117 иргэний мэдээлэл зөрүүтэй тул нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал Монголбанкнаас гүйлгээ хийх явцад буцаагдсан байна.

Мөн НӨАТУС буюу сугалаанд оролцож, хонжвор таарсан иргэдийн 2143 нь мэдээллээ баталгаажуулаагүй, эсхүл данс буруу, эзэмшигчийн нэр зөрсөн зэрэг иргэдээс өөрсдөөс нь шалтгаалсан хүчин зүйлийн улмаас урамшууллаа авч чадахгүйд хүрчээ. Иймд дээрх иргэдийн е-баримт бүртгүүлдэг апп руу “Таны 2017 онд авах нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал Монголбанкнаас гүйлгээ хийх явцад мэдээлэл зөрүүтэйн улмаас буцаагдсан байна.

Энэ сацуу сүүлийн үед нийгмийн сошиал сүлжээ /Facebook/-ээр цахим төлбөрийн баримтын систем ebarimt.mn-д  нэвтрэх таны нэр, нууц үгийг ашиглан НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг авч өгнө гэсэн зард хууртаж, хууль бус залилангийн үйлдлийн хохирогч болсон талаарх гомдол удаа дараа гарч байна. Иймд Татварын албанаас иргэн таныг  https://ebarimt.mn/-д  бүртгүүлсэн өөрийн  нэвтрэх нэр, нууц үгийг аливаа этгээдэд дамжуулахгүй байж, нууцлалыг чанд хадгалахыг сэрэмжлүүлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404