Бээжин дэх Австрали улсын элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2018/06/15

Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д. Түвшинтөр Бээжин дэх Австрали Улсын элчин сайдын яамны Консул Пенелопе Робинсон, Бээжин дэх Австрали Улсын элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга Нове Когинс, Улаанбаатар дахь Австрали Улсын ЭСЯ-ны Консулын ажилтан Д. Эрдэнэчимэг   нарыг өчигдөр ( 2018. 06. 14) хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Гадаадын иргэн, харьяатын газрын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулж, 2 орны визийн асуудал болоод цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Сүүлийн жилүүдэд Монгол, Австрали Улсын хооронд эдийн засаг, уул уурхай, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаа өргөжиж, мөн харилцан зорчих, оршин суух иргэдийн тоо нэмэгдэж байгааг хоёр тал уулзалтын үеэр тодотгож байсан юм.

Дашрамд мэдээлэхэд, Австрали, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой өнгөрөгч онд тохиосон бөгөөд 1972 оны есдүгээр сарын 15-нд Австралийн Ерөнхий сайд агсан Гооф Витлам Монгол Улстай дипломат харилцаа тогтоох баримт бичигт гарын үсэг зурж байсан түүхтэй аж.

Эх сурвалж: ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404