Жижиг даргын том танхайрал
2019/01/02

Орон нутагт Иргэдийн хурлынхан нэгнийгээ гэрт нь зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг намжаагүй байхад дахин төстэй хэрэг Дундговьд гарчээ. Төрийн албаныхан баяр тэмдэглэж нэгнийгээ зодож гэмтээсэн аж. Тодруулбал,  Дундговь аймгийн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэ жил” ийн баяр дээр аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар  агсан тавьж ИТХ-ын ажлын албаны ажилтан эмэгтэйн толгой руу  шампанскны шилээр цохиж  гэмтээжээ. 

Тархиндаа гэмтэл авсан  эмэгтэй толгойндоо  хэд хэдэн оёдол тавиулсан байна.  Хохирогч эмэгтэйн бие одоо сайнгүй байгаа бөгөөд  Улаанбаатар хот руу эмчилгээнд явахаар болсон аж. Оны өмнөхөн болсон МАН-ын Бага хурал дээр С.Сүхбаатар дарга  “Дундговь гэж жижигхэн аймгийн жижиг дарга” хэмээн өөрийгөө  тодотгож байсан гэдэг. Гэтэл жижиг дарга ийнхүү томорч ажилтан эмэгтэйнхээ биед санаатайгаар гэмтэл учруулсан явдал нь донсолгоонтой байгаа МАН-ын нэрийг харлуулах бас нэгэн хэрэг болов. Хэдэн жилийн өмнө аймгийнхаа ИТХ-ын дарга С.Буджавыг  залууг зодож  танхайрч байсан тухай аймгийнхан нь ярьдаг.  Тэгэхээр "Жижиг" аймгийн жижиг даргын том танхайрал анхных бус бололтой. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404