Д.Трампын гэнэтийн айлчлал
2018/12/27

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Мелания Трамп нар зул сарын баярыг тохиолдуулан Ирак дахь цэргүүдтэйгээ мэндчлэхээр тус улсад гэнэтийн айлчлал хийжээ. Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш мөргөлдөөнтэй бүс нутагт айлчилсан анхны тохиолдол нь энэ юм.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс  Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар зул сарын баярын үдэш Иракийн Аль-Асад дахь агаарын цэргийн баазад айлчлах үеэрээ зэвсэгт хүчний албан хаагчидтайгаа уулзаж, тэдний гаргасан амжилтад талархаж буйгаа илэрхийлсэн байна. Гэхдээ тэд нийслэл Багдад хотод айлчлалгүй буцжээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр Трамп Иракаас цэргээ татах бодолгүй байгаа аж. Мөн Сириэс цэргээ гаргасан ч тус улсад болж буй үйл явдалд оролцох шаардлагатай болбол Ирак улс стратегийн чухал бааз суурь болно гэв. Сириэс АНУ-ын цэргүүдийг гаргах Д.Трампын шийдвэрийг олон хүн эсэргүүцэж байгаа төдийгүй Батлан хамгаалахын сайд Жэймс Маттис түүнтэй үзэл бодол таарахгүйн улмаас ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон билээ. Цэрэг, батлан хамгаалах салбарын арвин туршлагатай Жэймс Маттисыг ажлаа хүлээлгэн өгөхөөр болсонд олон хүн сэтгэл дундуур байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404