28 сургуулийн номын санг тохижууллаа
2018/12/27

Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХХБанк Монгол улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудыг эрдэм мэдлэгтэй эрүүл Монгол иргэн болгон хөгжүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг жишээ нь ХХБанк 28 жилийн ойгоо угтан хүүхэд залуучуудын мэдлэг боловсролын оюуны үрийг тарих гэгээн үйлсэд хувь нэмрээ оруулан Улсын хэмжээнд ЕБСургуулиудын номын санг тохижуулах мөн номоор баяжуулах сайн үйлсийн аяныг санаачлан хэрэгжүүлсэн.

Номын сонголтуудыг сургуулийн багш, номын санчдын хүсэлтийн дагуу  хийсэн бөгөөд сурагчдын танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх чухал, хэрэгцээтэй ном товхимлуудаас гадна хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх их үйлсийн эзэд болсон багш нарын мэдлэг чадварыг хөгжүүлэх номууд ч цөөнгүй байсан юм.  Монгол улсын газрын зурагтай ижил хэлбэр дүрс бүхий номын тавиур нь “Ухаан саруул, оюун тунгалаг, мэдлэг, боловсролтой Монгол хүүхдүүдийг төлөвшүүлэх, бэлтгэх” утга билэгдэл агуулсан төдийгүй, сурагч хүүхдүүдийн сонирхлыг татаж, олны нүдийг мялаасан сайхан бүтээл болж чадсан юм. Энэхүү төсөл хөтөлбөр нь 2018 оны 5-р сараас хойш Улсын хэмжээнд үргэлжлэн нийтдээ 50,000 гаруй сурагч хүүхдүүдийн мэдлэг боловсролд хувь нэмрээ оруулсан томоохон төсөл боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404