НОМЫГ ХАРИЛЦАН ЯРИЛЦАЖ УНШИХ АРГА
2018/06/20

Харилцан ярилцаж унших хэлбэрийг амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх арга техникийг Германы сурган хүмүүжүүлэгч Хайнц Шлинкертийн боловсруулсны дагуу толилуулъя:

Харилцан ярилцаж унших хэлбэр нь бүх насны хүүхдэд тохиромжтой, чөлөөт цагийг хөгжөөнтэй бөгөөд үр дүнтэй өнгөрөөх арга юм. Уг аргыг эцэг эх болон цэцэрлэгийн багш нар хэрэглэж болно. Харилцан ярилцаж унших нь зарчмын хувьд хүүхдийн бүх номонд тохирох ба бас фото альбом, зурагт сэтгүүл, зурагт атлас зэргийг үзэхэд ч бас хэрэглэж болно.

Гэхдээ энэ бүхэн нь хүүхдийн нас, хэл ярианы чадвараас хамааралтайг мартаж болохгүй. Хүүхдийн нас бага байх тусам, номын агуулга бас харилцан яриа голлон, зохиолын агуулга хоёрдахь байранд тавигдах учиртай.

Зураг нь хүүхдийн анхаарал сонирхолд нийцсэн, яриа өрнөх нөхцөлийг бүрдүүлсэн байна. 5-6 настай хүүхдэд номын агуулга чухал боловч номоос үүдэн яриа өрнөх нь голлох ач холбогдолтой хэвээр байна.

Эх сурвалж: Хамтдаа уншъя

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404