Төрсөн хүү нь эцгийгээ хороожээ
2018/12/27

“Багануур дүүргийн III хороонд эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг  өчигдөр /2018.12. 26/ 13.34 цагт цагдаагийн газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу хэргийн газарт цагдаагийнхан очиж үзлэг хийхэд 75 настай эрэгтэй Р-ыг түүний төрсөн хүү, 37 настай О нь согтуурсан үедээ зодож, амь насыг нь хохироосон байжээ.

Цагдаагийн байгууллага хэргийн газраас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй “Стандарт” /0.5 л/ архины шил, 45 см урттай гурилын модон элдүүр, төмөр иштэй алхыг хураан авч битүүмжлэн, эд мөрийн баримтаар түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404