IPO гаргах бэлтгэлийг хангалаа
2018/12/27

2018 он “Эрдэнэс-Тавантолгой” ХК  батлагдсан төлөвлөгөөний бүхий л үзүүлэлтийг 2-3 дахин давуулан биелүүлжээ.  45.6 сая тонн нүүрс олборлож, үүнээс 2018 онд 10.7 сая тонн нүүрс олборлон, 12.8 сая тонн нүүрс экспортолсноор улсад дахин тэргүүлсэн байна. Мөн 1.86 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж улсын төсөвт 480 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Цэвэр ашиг 670 тэрбум төгрөгт хүрч гадаад, дотоодод ямар ч өр төлбөргүй болсон тухай “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дуулгажээ.

Тэрээр нийт хувьцаа эзэмшигчиддээ дэвшүүлсэн мэндчилгээндээ "Монгол Улсын төрөөс Тавантолгой ордыг цогцоор нь хөгжүүлэхээр шийдвэрлэж, олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар бэлтгэл ажлаа хангаж, дагалдах томоохон төслүүд болох төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлж, үргэлжлүүлэх түүхэн үүргийг бидэнд ногдуулсан хариуцлагатай жил болж өнгөрлөө.

2019 оныг бид “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж байна.

2019 онд олон улсын зах зээлээс хөрөнгө босгож, төмөр зам, авто зам барьж, нүүрс угаах үйлдвэр, конвейрийн систем, усан хангамжийн төслөө үргэлжлүүлж, Эрдэнэсээр овоглосон шинэ хотыг бүтээн байгуулах ажлыг эхлүүлж, Монгол хүн бүрийн санхүүгийн нэрийн хуудас болох алхмаа урагшлуулна" гэжээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404