ДАШТ-ээс 18 медаль хүртсэн оюун ухааны тамирчид эх орондоо ирлээ
2018/12/27
Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож, багаараа нийт 18 медаль хүртсэн Монголын баг тамирчид эх орондоо ирлээ.
Тэд багийн нийлбэр дүнгээр (19401 оноо) БНХАУ болон БНАСАУ-ын дараа 3  дугаар байрт эрэмбэлэгдэж Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан Монголын оюун ухааны академийн шилдэг тамирчид юм.
Манай улсыг төлөөлөн оролцсон 22 тамирчин 21 орны 260 гаруй тамирчид 3 өдрийн турш оюун ухааны хурц өрсөлдөөнийг үзүүлж нийт 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медалийг эх орондоо авчирч байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404