Трамп Эрдоган нар уулзана
2018/12/26

Туркийн Ерөнхийлөгч Т. Эрдоган АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг 2019 онд айлчлахыг урьсан бөгөөд Д.Трамп одоогоор албан ёсны хариулт өгөөгүй байгаа ч урилгыг таатай хүлээн авсан байна.
АНУ Сири улсаас цэргээ гаргах, Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газар амиа алдсан сэтгүүлчийн хэрэг, АНУ-д баривчлагдаад байгаа Исламын шашны номлогчийг хүлээлгэн өгөх зэрэг асуудал нь НАТО-ийн хоёр холбоотны ярилцах гол асуудлууд байх аж.
Өнгөрсөн ням гаригт тэд утсаар ярих үеэрээ АНУ-ыг Сири улсаас цэргээ гаргасны дараа тус улсын нутаг дэвсгэрт аюулгүй байдлыг сахиулах асуудлаар хамтран ажиллахад санал нэгдсэн байна. Эрдоган Сири улсаас цэргээ татах Трампын шийдвэрийг талархан хүлээн авсан хүмүүсийн нэг юм. Учир нь Вашингтоны хамтран ажиллаж байсан Сирийн Курдүүдийг Турк улс террорист байгууллага гэж үзэн, тасралтгүй тэмцсээр ирсэн. АНУ-ын БХЯ-ны албан тушаалтнууд энэ долоо хоногт Туркт айлчилж, Сириэс АНУ цэргээ татах тухай асуудлыг хэлэлцэхээр болсон тухай Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгджээ.


Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404