Иракчууд Зул сарыг тэмдэглэдэг боллоо
2018/12/26

Ирак улсын Засгийн газар Есүс Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг Зул сарын баярыг албан ёсоор баярын өдрийн жагсаалтдаа оруулж байгаагаа өнөөдөр буюу арванхоёдугаар сарын 25-ны өдөр мэдэгджээ. Тус улсын хувьд албан ёсны шашин нь Исламын шашин боловч үндсэн хуулиараа шашин шүтэх эрх нь чөлөөтэй байдаг аж. Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн ихэнх нь дэмжсэнээр ийнхүү Христийн шашны баярыг улс даяараа тэмдэглэдэг болж байна.
 
Иракийн Засгийн газрын твиттер хуудаснаа “Манай улсын бүх иргэд болон Христийн шашинтнууд, Зул сарын баяраа тэмдэглэж байгаа дэлхийн бүх хүмүүст Зул сарын мэнд хүргэе” хэмээн нийтэлсэн байна. 2003 онд АНУ Ирак руу довтлохоос өмнө  тус улсад нийт 1,4 сая Христийн шашинтан байсан бол халдлагын дараа 300 мянга болтлоо буурчээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404