БСШУСЯ-нд ЗГХЭГ-аас шалгалт орууллаа
2018/12/26

Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаалаар ажлын хэсэг гарч БСШУСЯ дээр ажиллаж байна.

Тус яамны газар, хэлтсийн дарга нар Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг төрийн ажлын туршлагагүй, салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүй байгаа учраас хамтарч ажиллаж чадахгүй хэмээн ЗГХЭГ-т шаардах бичиг хүргүүлсэн бөгөөд үүний дагуу ажлын хэсэг гарч өнөөдрөөс тус яаман дээр ажиллаж байгаа аж.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы тухайд тус яаманд гурав дахь сайдтайгаа ажиллаж байгаа нь энэ бөгөөд өмнө нь мөн л салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадаагүй гэдэг үндэслэлээр Г.Чулуунбаатар сайдын үед Засгийн газрын тогтоолоор Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж байсан. Гэвч уг тогтоолыг эсэргүүцэн шүүхэд хандсанаар жил гаруйн дараа шүүхийн шийдвэр Б.Баярсайханы талд гарч тэрээр өнгөрсөн наймдугаар сард ажилдаа эргэн орсон байдаг. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404