Эхнэр нь газрын дуудлага худалдаа зохион байгуулж, нөхөр ньхудалдан авчээ
2018/12/25

АТГ-ын Ажлын хэсэг орон нутагт ажиллах үеэр ашиг сонирхлын ноцтой зөрчлүүд илэрсэн байна.

Тухайлбал, нөхөр нь төрийн албан хаагч бөгөөд эхнэр нь хуурамч материал бүрдүүлэн худалдан авах ажиллагааг хуурамчаар зохион байгуулсан, төрийн албан хаагч эхнэр нь газрын дуудлага худалдааг маш богино хугацаанд цахимаар зохион байгуулж нөхөр нь газрыг худалдан авсан, чанарын шаардлага хангахгүй материал худалдан авснаас болж сургуульд гал гарах нөхцөл бүрдүүлсэн, иргэн, ААН-ээс хандив нэрээр мөнгө хурааж төрийн бус байгууллага, арилжааны банкинд байршуулан хууль бусаар зарцуулсан зэрэг маш олон зөрчил гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарчээ. Энэ мэт зөрчил дутагдлууд нь бүх шатны байгууллага, албан тушаалтны авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл бага, хариуцлага, хяналтын тогтолцоо муу байгааг илтгэн харуулж байна. Тиймээс АТГ-ын зүгээс авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404