Авлига авсан төрийн алба хаагчийг шууд зарладаг болно
2018/12/25

АТГ-аас Олон хяналтын төвөө Нийслэлийн нэг үйлчилгээний газруудад нээж иргэдээс авилгын тухай мэдээ мэдээллийг авч ажиллахаар болжээ.  Мөн авлига авсан, хүнд суртал гаргасан алба хаагчийг олон нийтэд шууд зарладаг болно. Хэрвээ ийм мэдээлэл байх юм бол 1800-1969 гэсэн утсанд мэдээлэл өгөх боломжтой юм байна. АТГ-ын соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Арванхоёрдугаар сард Монгол дахь авлигын нөхцөл байдлын тодорхойлох чиглэлийн онол, практикын бага хурлыг Азийн сантай хамтран зохион байгууллаа. Жил бүр шударга байдлын үнэлгээг гаргадаг. Энэ судалгааны дүнг танилцуулсан. Авлига тархсан байгууллага гэдэг үзүүлэлтэд боловсролын байгууллага 41 оноо авснаар энэ онд тавдугаарт эрэмбэлэгдсэн. Энэ нь өнгөрсөн оноос байдал дордсон гэдгийг илтгэж байна. Өнгөрсөн онд 9 дүгээр байрт байсан.

Харин  шүүхийн байгууллага, газрын алба авлига хамгийн их тархсан институци болсон. Нийт 20 байгууллагад авлигын эрсдэлийн үнэлгээг хийлээ. Мөн өнгөрсөн 10, 11 дүгээр сард орон нутагт ажилласан. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт нийт 48 тушаал, шийдвэрийг хуульд нийцүүлэхээр зөвлөмж, чиглэлийг өгч ажиллалаа" гэв.  Ирэх 2019 онд иргэдээс ирсэн санал гомдлын дагуу шаардлага хүргүүлж алдаагаа засаагүй төрийн албан хаагчдын нэр зургийг олон нийтэд нээлттэй зарлаж байхаар болсныг дуулгав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404