Монголын хоккейчид 6 дугаар байрт оржээ
2018/12/25

Олон улсын мөсний хоккейн холбоо /International Ice Hockey Federation IIHF/ 20 хүртэлх насныхны дунд зохиогдсон Азийн Челленж цом /Under-20 Challenge Cup of Asia CCOA/ тэмцээний шигшээ тоглолт өчигдөр өндөрлөж, аварга баг тодорлоо.

Шигшээ тоглолт Малайз, Киргизийн багийн хооронд болж, малайзчууд өрсөлдөгчөө 4-2-оор хожиж аваргалсан байна. Хүрэл медалийг Филиппиний шигшээ баг хүртжээ.  Манай улсын шигшээ баг 6 дугаар байрт орсон байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404