МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо бага хурлаа хийв
2018/12/25

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо анхдугаар Их хурал хуралдуулжээ. 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын 9  дүүргийн 300 гаруй төлөөлөгчид оролцож холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Хяналтын зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдээ сонгосон аж. Дараа өдөр нь МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны Бага хурал хуралдаж Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Дэд ерөнхийлөгчөөр, Сүхбаатарын дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнай, Ерөнхий нарийн бичгийн даргаар, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга асан Х.Болдмандал, нарийн бичгийн даргаар, улстөр судлаач Ө.Лувсанренчин нарыг тус тус томилсон байна. Мөн МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны Бага хурлаас Удирдах зөвлөл 13 хүний бүрэлдэхүүнтэй байхаар сонгосон бөгөөд холбооны дэргэд Зөвлөхүүдийн танхим байгуулж ажиллахаар болсон юм. Зөвлөхүүдийн танхимд парламентад олон жил суусан туршлагатай улстөрчид, улстөр судлаачид, эдийн засагчид багтаж байгаа ажээ. Зөвлөхүүдийн танхимын тэргүүнээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат сонгогджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404