Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит барилдаан болно
2018/12/25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чансаа өндөр бөхийн барилдаан 2018 оны арванхоёрдугаар сарын 29-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Ерөнхийлөгчийн Тамгын Газар Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чансаа өндөр 128 бөхийн барилдааныг Буянт-Ухаад зохион байгуулахаар шийдвэрлэсэн аж. Өнгөрсөн жил уг цомын эзнээр Увс аймгийн Тэс сумын уугуул, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, 'Увс нуур' дэвжээний бөх, Монгол Улсын харцага Т.Баасанхүү тодорч байжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404