Цунамигаар 281 хүн амиа алдаж, олон тооны хүн шархаджээ
2018/12/24

Индонезийн Суматра, Жава арлыг зааглах "Анак Кракатоа" галт уул дэлбэрч, цунами үүсээд байгаа бөгөөд гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо 281-д хүрч, шархадсан хүмүүсийн тоо 1,061-д хүрсэн талаар тус улсын Гамшгаас хамгаалах төвөөс уламжлав. Галт уул өнгөрөгч Бямба гаригийн 21.30 цагийн орчимд дэлбэрчээ. Олон тооны аврагчид гамшгийн бүсэд ажилласаар байгаа ба Ерөнхийлөгч Жоко Видодо ард түмнээ аюулгүй газар очиж, эрсдэлээс хол байхыг уриалжээ. 

"Анак Кракатоа" галт уул 100 жилийн өмнө үлэмж хэмжээний хохирол учруулж байсан ба 1995 оноос хэд хэдэн удаа дэлбэрч байжээ. Палу аралд өнгөрөгч 9 дүгээр сард 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон ба 2,000 хүн амиа алдсан юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404