АНУ Украинд цэргийн санхүүжилт олгохоор болжээ
2018/12/22

АНУ-аас тэнгисийн цэргийн чадамжийг сайжруулах зорилгоор Украинд 10 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Энэ нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Украины тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудыг ОХУ-д саатуулсан хэрэгтэй холбоотой аж. АНУ-ын төрийн департментаас ОХУ-ыг аюултай өдөөн хатгалга хийсэн хэмээн буруутгажээ. Крым хойгийн ойролцоо Украины тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоц руу Оросын талаас гал нээж, нэг хүнийг шархтуулж, тэднийг саатуулсан юм. Крым хойг нь 2014 онд Украинаас салж ОХУ-ын харьяалалд шилжсэн билээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404