Н.Төгсцогт дэлхийн аваргын төлөө тоглоно
2018/12/22

Сонирхогчдын боксын олимп, дэлхийн дэд аварга, МУГТ Н.Төгсцогт ирэх сарын 19-ний өдөр Нью Йорк хотын Барклайс центерт Доминиканы боксчийн Клаудио Марреротой тулалдах гэж байгаа билээ. Энэ хоёрын ялсан нь WBC холбооны дэлхийн аварга Гэри Расселтай тулалдах эрх авна гэж байсан. Тэгвэл уг тулааны ач холбогдлыг өсгөсөн нэгэн явдал болжээ. Мэргэжлийн боксын IBO холбоо 57.2 кг жингийн эзэнгүй байгаа аваргын бүсээ хоёр тулаанчийн ялсанд нь эзэмшүүлэхээр болсон байна. Мөн WBC холбооны дэлхийн аваргын төлөө тулалдах эрхээ ч авах юм байна. Тулааныг 2018 оны нэгдүгээр сарын 26-нд Америкийн баруун эргийн 17:00 цагаас FOX ТВ сувгаар шууд дамжуулах юм байна

Н.Төгсцогт-К.Марреро нар IBO холбооны аваргын бүсийн төлөө тулалдана

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404