Intel компани “Core I9” шинэ чип бүтээжээ
2018/12/22

Компьюьерийн тоног төхөөрөмж, программ хангамжийн системийг бүтээн, үйлдвэрлэгч “Интел” компани өндөр хүчин чадалтай 6 цөмт 8 дахь үеийн “корь ай-9” нэртэй процессорын чип бүтээн танилцуулсан. Тус чипийг зөөврийн компьютерт суурилагддаг хэлбэрээр ашиглах боломжтой гэж онцолжээ. 

Шилдэг, шинэ, хамгийн сүүлийн үеийн технологийн үзүүлэлттэй энэ чип - Core i9-8950HK - "турбо хурдатгал" горимд 4.8 GHz хурдтай (суурь давтамж нь 2.9 GHz), энэ нь 6 тооцооллын цөм, 12 дамжуулалттай. Ийм өндөр чадалтай процессорын чип нь компьютер тоглоом болон графикчдын шаардлагыг хангаж чадахуйц технологи гэжээ. Тоглоомонд зориулагдсан Интелийн хамгийн шилдэг чип бол энэ хэмээн онцолсон. Өмнөх Intel 7 үеийн процессоруудтай харьцуулахад хурдыг 29 хувиар нэмэгдүүлсэн байна. Тоглоомын хувьд i9-8950HK-ийн гүйцэтгэл 41хувиар өндөр, 4K-видео суулгахад 59 хувь хүртэл нэмэгдсэн байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404